Унтаад сэрсэнгүй гэх харамсалтай үйл явдал сүүлийн үед их гарах болсон. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, зөвлөх Т.Мөнхсайханы гардан гүйцэтгэж буй “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд дээрх хүндрэлийн шалтгаан нөхцлийг судлан ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд монгол хүний эрүүл мэндэд тулгамдаж буй нийтлэг хүндрэл, өвчлөлийг бууруулах, эрүүл байх хэв маягийг хэвшүүлэх зорилготой юм. Монгол хүн өвдсөнийхөө дараа эмнэлэгт ханддаг нь эрүүл мэндийн салбартаа ч тухайн өвчтөндөө ч хүндрэлтэй байдгаас гадна асар их хохирлыг учруулдаг юм.
-70 МЯНГАН ХҮҮХДЭД ЗҮРХНИЙ ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭГ ХИЙЖ ЧАДАХ ЮМ БОЛ БАГААР БОДОХОД 700 ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРЧ ЧАДНА-
Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааныг авч үзэхэд зүрх судас, хавдар, амьсгалын тогтолцооны өвчин хамгийн өндөр хувь эзэлдэг. Өнгөрсөн 2021 оны байдлаар нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрх, судасны тогтолцооны өвчний шалтгаан байх бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаар нийт нас баралтын 33.7 хувийг эзэлж буй харамсалтай тоон баримт бий. Иймд энэ төрлийн өвчний оношилгоог эрт хийх, хүүхэд наснаас нь эрт илрүүлэгт хамруулж эмчлэхийг “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрөөр ажил хэрэг болгожээ. Иймд Увс, Архангай аймаг болон Хан-Уул дүүрэгт жишиг болгон эхлүүлж, зургаан настай хүүхдүүдийн дунд зүрхний эмгэг илрүүлэх үзлэг, оношилгоо бүхий судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлүүлсэн байна. Гол нь, ингэхдээ судалгаанд суурилсан шинжлэх ухаанч бодлогыг гаргаж хэрэгжүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд эхний ээлжинд Архангай, Увс аймаг, Хан-Уул дүүргийн 15 мянга орчим зургаан настай хүүхдүүдэд зүрхний цахилгаан бичлэг хийхэд 30 хүүхэд яаралтай мэс засалд орох эрсдэлтэй нь тогтоогдож, 300 гаруй хүүхдээс зүрхний төрмөл болон олдмол эмгэг илэрч байнгын эмчийн хяналтад орсон байна.
Үр дүнд нь хүүхдийг илрүүлээд байна.