Ачааны автомашинууд мөргөлдөж, нэг иргэн НАС БАРЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Ачааны автомашинууд мөргөлдөж, нэг иргэн НАС БАРЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Хайрхан-Овоо” гэдэг газарт ачааны хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байна. Энэ тухай дуудлагыг 2024.06.05-ны өдрийн 12:05 цагт хүлээн авчээ.

“Shaanxi-SX4255JV344” загварын зүтгүүр, “Kia Bongo” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж, жолооч /52 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчид шилжүүлэн өгчээ.

Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг буулгах оролдлого амжилтгүй болсон учир ууланд нь үлдээхээр болжээ
Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг буулгах оролдлого амжилтгүй болсон учир ууланд нь үлдээхээр болжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ