Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороонд цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 23:48 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход барилгын иргэн Б /39 настай, эрэгтэй/ дээд давхраас нь унах гэж байсныг аврагч аврах олс ашиглан бууж, тухайн иргэнийг дотогш оруулан аюулгүй болгож, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.