Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтдоо хожигдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 54 секунд

Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтдоо хожигдлоо

Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтдоо хожигдлоо

Азийн хөлбөмбөгийн холбооны Азийн цомын эрхийн төлөө В хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод явагдаж байна. Өчигдөр манай улсын шигшээ баг эхний тоглолтоо Палестинтай хийж, 85 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтоос гоол алдаж харамсалтайгаар хожигдлоо.

Энэхүү тоглолтын гарааны бүрэлдэхүүнд О.Оюунбаатар, О.Мөнх-Оргил, П.Баярцэнгэл, Г.Билгүүн гэсэн дөрвөн хамгаалагч үүргээ сайтар гүйцэтгэхийн зэрэгцээ хаалгач Э.Мөнх-Эрдэнэ өрсөлдөгч багийн олон цохилтыг үгүй хийж байлаа.

Багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, Г.Бат-Оргил, М.Төгөлдөр, Б.Балжинням гэсэн залуу тоглогчидтой дундын шугамыг хариуцан хамгаалалт, довтолгоог дасгалжуулагчийн хүссэнээр тэнцвэржүүлж тоглосон юм.

Довтолгоонд Европт тоглодог мэргэжлийн хөлбөмбөгчин Г.Ганбаяр, шигшээ багийн төлөөх эхний тоглолтдоо оролцож буй Б.Намсрайтай хослон тоглолоо.

Түүнчлэн гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдсэн Б.Намсрайгаас гадна сэлгээгээр талбайд гарсан Х.Тайванхүү, П.Ууганбаяр, Ж.Цогт-Очир, Т.Дөлгөөн нар үндэсний шигшээ багийн төлөөх анхны тоглолтдоо оролцлоо.

Дэлхийн чансаа 86 байрын урд Палестинд түрүүлж гоол алдахгүй байх нь манай шигшээ багийн нэн тэргүүний зорилго байсан учраас хамгаалалтдаа түлхүү анхаарч тоглосон. Шигшээ багийнханы тактик амжилттай хэрэгжиж 82 минут 0:0-ээр тэнцэж явсан ч шүүгч эгзэгтэй мөчид торгуулийн цохилтыг эсрэг багт өглөө.

Португалын дээд лигт тоглодог Одай Дабба амжилттай гүйцэтгэж Палестиний шигшээ баг ус агаар мэт гурван оноог авлаа.

Манай шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 11-ний 12:30 цагаас Филлипиний багтай хийнэ. Үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж багаа дэмжээрэй.

Засгийн газраас улсын баяр наадмаар Их хурд болон бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах товыг зарлалаа
Засгийн газраас улсын баяр наадмаар Их хурд болон бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах товыг зарлалаа
 
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд нэр дэвшинэ гэв
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд нэр дэвшинэ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.