Барс-2 захаас Хархорин хүртэл, I болон X хорооллын халуун усыг хязгаарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Барс-2 захаас Хархорин хүртэл, I болон X хорооллын халуун усыг хязгаарлана

Энэ сарын 15-наас 29-нийг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлан. Ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийх тул халуун ус хязгаарлана.

Хугацааны өмнө дээрх ажлуудыг хийсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөсөн гэж Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээлэв. Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНАА конторууд эзэмшлийнхээ шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай. Иймд зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгчид лавлах тодруулах зүйлсээ шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.

ТАВДУГААР САРД 2,152.0 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА
ТАВДУГААР САРД 2,152.0 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.