С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн эргэн тойронд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн эргэн тойронд

Өнөөдөр Төр, Нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр. Түүний хувьд 1962 оны 04-р сарын 20-ны энэ өдөр Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлсэн юм. Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Зориг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан байдаг. Тиймдээ ч Монгол түмэн энэ өдрийг "Хар өдөр" хэмээн дурсдаг. Монголчууд С.Зоригийн амь насаа алдсан хэргийг улс төрийн захиалгатай гэж үздэг юм. Тэгвэл 18 жилийн дараа буюу 2016 онд хуулийн байгууллагаас уг хэргийг үйлдсэн гүйцэтгэгчдийг илрүүлснээ зарлаж, улмаар хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт гурван шатны шүүх гэм буруутайд тооцож тус бүр 20-н жилийн ял оноосон юм. Гэвч 2021 оны 05-р сарын 21-ний өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан. Шинээр илэрсэн нөхцөл байдал гэх тодотголтойгоор хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаасан хэргийн талаарх мэдээлэл

өнгөрсөн хугацаанд хаалттай байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд С.Зоригийн хэргийн талаар мэдээ сурвалжлага бэлтгэж ирсэн сэтгүүлчид энэ удаад хэргийн нөхцөл байдлын талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Г.Сайханбаяр: Залуус маань албаа хаагаад, ажлын дөртэй болоод халагдаж байна
Г.Сайханбаяр: Залуус маань албаа хаагаад, ажлын дөртэй болоод халагдаж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ