Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд торгууль шийтгэлийг хугацаанд төлсөн тохиолдол хөнгөлөх зүйл заалтыг тусгажээ. Мөн торгуулиа төлөлгүй хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт авах арга хэмжээг ч тодорхой заасан байна. Тухайлбал торгуулиа хугацаанд нь төлөхгүй бол жолооны үнэмлэх нөхөж авах, сунгуулах, Гадаад паспорт авах, Төрийн албаны шалгалт өгөх зэрэг эрхийг хязгаарлах заалт тусчээ.