Койн. Энэ үг богино хугацаанд их хэмжээний ашиг хийж болно гэх ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Тиймдээ ч Монголд 79 койны арилжаанд албан ёсны тоо баримтаар 2 их наяд төгрөг, албан бус мэдээллээр 8 их наяд төгрөг орсон гэх мэдээлэл байгаа юм. Койны арилжаанаас ашиг хийсэн нэгэн байхад алдсан нь ч их бий. Иймд койн тойрсон асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэллээ.