Гадаадын тагнуулын албатай хамтарсан Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Гадаадын тагнуулын албатай хамтарсан Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноов

Гадаадын тагнуулын албатай хамтарсан Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноов

Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын санхүүжилтээр үүрэг, даалгавар гүйцэтгэсэн. Гэрт нь нэгжлэг хийх явцад зохих хэмжээний валют, баримт сэлт илэрсэн тул хойшлуулшгүй ажиллагаа явуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж мэдээлсэн.

Улмаар Нийслэлийн Прокурорын газраас иргэн Ч.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Прокурорын байгууллагаас хэргийг шалгаж дуусаад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус шүүхэд энэ сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанаар иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд эхний ээлжийн 126 айлын орон сууц ашиглалтанд орлоо
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд эхний ээлжийн 126 айлын орон сууц ашиглалтанд орлоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ