Монголоор хийн хоолой дамжуулах хүсэлтэй ОХУ, Африкт мөн хийн хоолой тавих сонирхолоо илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэлхий
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монголоор хийн хоолой дамжуулах хүсэлтэй ОХУ, Африкт мөн хийн хоолой тавих сонирхолоо илэрхийлэв

Орос улс Нигер, Марокког Европын орнуудтай холбох хийн хоолой байгуулах ажилд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Энэ талаар Нигерийн газрын тосны нөөцийн сайд Тимпире Сильва мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ.

"Оросын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт надтай уулзсан. Тэд энэ төсөлд хөрөнгө оруулахыг маш их хүсэж байгаа. Мөн хийн хоолойн төслийг санхүүжүүлэх хүсэлтэй өөр хүмүүс ч бий" хэмээн Тимпире Сильва мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Нигерийн засгийн газар Ерөнхийлөгч Мухаммад Бухаригийн бүрэн эрхийн хугацаа дуусах 2023 оны тавдугаар сараас өмнө төслийг эхлүүлнэ гэж найдаж байгаа гэнэ.

Монголын ипотекийн корпораци иргэдийн зээлийн төлөлтөөс сар бүр 1.25 хувийг авдаг
Монголын ипотекийн корпораци иргэдийн зээлийн төлөлтөөс сар бүр 1.25 хувийг авдаг
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ