Долоодугаар сард болох соёл урлагийн үйл ажиллагааны НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Урлаг
Огноо
Унших
4 минут 54 секунд

Долоодугаар сард болох соёл урлагийн үйл ажиллагааны НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

Долоодугаар сард болох урлаг, соёлын үйл ажиллагаануудаас танилцуулж байна.

“NO NAMEХАМТЛАГИЙН VIP ТОГЛОЛТ

“No Name” хамтлаг "Бид маргаашийн нэгэн хэсэг гэдэгт итгэдэг. Бид амьдралыг бүрэн дүүрэн мэдэрч, таашаал авах итгэл дүүрэн байгаа ч ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлага хүлээх болно. Бие биеийнхээ төлөө, байгалийн төлөө. Энэ шинэ үеийг бид “Маргаашийн хүмүүс” гэж нэрлэдэг" хэмээх агуулгатайгаар VIP тоглолтоо хүргэнэ.

ХЭЗЭЭ: Долоодугаар сарын 1, 20:00 цагт

ХААНА: ROAD68 CLUB

ТАСАЛБАР: 40,000 төгрөг. Үүднээсээ авбал 50,000 төгрөг

"SILENCE WHITE"

"Silence White" шоу "DANCE FOR UNITY" уриан дор 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Орчлон ертөнцийн юмс үзэгдэл эрчмийн хүчээр тогтмол бус байж, мөнхөд өөрчлөгдөж байдаг. Эрчим нь хэдийгээр үл үзэгдэж, үл баригдах боловч аливааг бодитоор оршин тогтноход чухал нөлөөтэй. Урлаг, хөгжим нь эрчмийн адил бодит бус ч гэлээ амьд уур амьсгал бий болгож, эрч хүч түгээж, түүнийг нь БИД МЭДЭРЧ, БҮЖИЖ, НЭГДДЭГ.

ХЭЗЭЭ: Долоодугаар сарын 2, 15:00 цагт

ХААНА: Үндэсний Соёл Амралтын хүрээлэн

ТАСАЛБАР: 33,000 төгрөг

ҮДШИЙН МУЗЕЙД ДУУЧИН Б.БАЯРЦЭЦЭГ

Чойжин ламын сүм музей соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр "Үдшийн музей" үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэ жил "Үдшийн музей"-д дуучин Б.Баярцэцэг бүрэн хэмжээний амьд хөгжмийн тоглолтоо толилуулах юм.

ХЭЗЭЭ: Долоодугаар сарын 4, 19:00 цагт

ХААНА: Чойжин ламын сүм музей

ТАСАЛБАР: 160,000-180,000 төгрөг

PLAYTIME 2022

Орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуулчлалын хот болгох болон наадам төвтэй бүтээлч бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой PLAYTIME хөгжмийн наадам 20 дахь удаагаа болно.

ХЭЗЭЭ: Долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд

ХААНА: Монгол шилтгээн, Гачуурт тосгон

ТАСАЛБАР: Дөрвөн өдрийн тасалбар 250,000 төгрөг

"МОНГОЛЫН САЙХАН ОРОН" ТОГЛОЛТ

"Монголын сайхан орон" тоглолтыг Морин хуурын чуулгын 30 жилийн ойн хүрээнд, рок, попын үе үеийн уран бүтээлчидтэй хамтарч зохион байгуулна.

ХЭЗЭЭ: Долоодугаар сарын 12, 17:00 цагт

ХААНА: Соёлын төв өргөө

ТАСАЛБАР: 50,000-100,000 төгрөг

"ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН МОНГОЛ УРЛАГ" ТОГЛОЛТ

Үндэсний урлагийн их театр "Дэлхийд гайхагдсан монгол урлаг" тоглолтоо хоёр жил завсарласны эцэст хөтөлбөрөө шинэчлэн үзэгч олон толилуулна. Уг тоглолтоор монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн ЮНЕСКО-н Хүн төрөлхтний соёлын биет бус өв болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон өвөрмөц соёл, нүүдэлчин ахуйг алдаршуулсан ардын аман зохиол, байгаль эхтэйгээ хүмүүний хэлхээ холбоог эрхэмлэдэг гүн ухааныг өлгийдөн авч, шимтэн таалах боломжтой.

ХЭЗЭЭ: Долоодугаар сарын 1, 2, 3, 18:00 цагт

ХААНА: Үндэсний урлагийн их театр

ТАСАЛБАР: 40,000-60,000 төгрөг

"HOT" ФЕСТИВАЛЬ

Та "Hot" фестивальд очсоноор хөгжмийн мэдрэмжээр хөглөгдөхөөс гадна Оньс өрөөгөөр зочилж, нисдэг тэрэг, UTV, агаарын бөмбөлөг зэрэг дуртай зүйлээ туршиж үзэх боломжтой. 5000 хүнийг хүлээн авахаар бэлдэж буй ба 300 арын албаныхан ажиллаж мэргэжлийн зохион байгуулалттай мартагдахааргүй үйл ажиллагаа хийхээр бэлдэж байна. Хамтлаг, дуучид, гэнэтийн бэлэг, тоглоом, тав тухыг танд мэдрүүлнэ.

ХЭЗЭЭ: Долоодугаар сарын 14-16

ХААНА: Элсэн тасархай, Хөгнө Тарна байгалийн цогцолбор

ТАСАЛБАР: 85,000-190,000 төгрөг

"NOMADIC LEGEND" АРДЫН УРЛАГ, ӨВ СОЁЛЫН ТОГЛОЛТ

"Цагаан лавай" чуулгын "Nomadic legend" ардын урлаг, өв соёлын тоглолт үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг, ардын бүжиг, бие биелгээ, хөөмий, магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт багтсан цогц хөтөлбөрийг хүлээн авч үзэх боломжтой.

ХЭЗЭЭ: Долоодугаар сарын 1-5-ны өдрүүдэд, өдөр бүр 18:00 цагаас

ХААНА: Ган зам палас

ТАСАЛБАР: 30,000 төгрөг

Сүхбаатар аймагт дулаан, цахилгааны эх үүсвэр нэмж, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлд хатуу хучилттай зам тавина
Сүхбаатар аймагт дулаан, цахилгааны эх үүсвэр нэмж, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлд хатуу хучилттай зам тавина
 
Хортон шавж, өвчинг устгахад дан ганц хор цацах бус ашигтай шавжийг тахих хэрэгтэй
Хортон шавж, өвчинг устгахад дан ганц хор цацах бус ашигтай шавжийг тахих хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.