Хуурамч шатахуун үйлдвэрлэгчдийн “халаасанд орсон” Л.Оюун-Эрдэнийн ЗГ, төсөвт орох 60 тэрбумын татварыг тэглэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Хуурамч шатахуун үйлдвэрлэгчдийн “халаасанд орсон” Л.Оюун-Эрдэнийн ЗГ, төсөвт орох 60 тэрбумын татварыг тэглэжээ

Хуурамч шатахууны асуудал нэг хэсэг хүчтэй яригдсан ч, хуурамч үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох нафта, керосин буюу нефьтийн дагалдах бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах хуулийг баталж, 2021 оны 8-р сарын нэгнээс дагаж мөрдөх болсоноор асуудал түр намжсан. Гэвч УИХ-ын баталсан уг хуулийг ЗГ-аас 2022 оны төсвийг батлахдаа хойшлуулж, хуурамч шатахууны гол түүхий эд болох нафта, керосниноос олох 60 тэрбум төгрөгийн татвараас яагаад ч юм гэнэт татгалзсан төсвийг Сангийн сайд Жавхлан оруулж ирэн батлуулсан байдаг. Нэгэнт онцгой албан татварыг хойшлуулсан тул энэ жил ч мөн керосин, нафта хилээр татваргүй нэвтрүүлж, өнөөдөр ч хууль бус “үйлдвэрлэгчид”-ийн хуурамч шатахуун үйлдвэрлэгдсээр байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Газрын тосны дагалдах дайвар бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирээд хуурамч шатахуун найруулдаг гэмт бүлэглэлд базуулсан Монгол Улсын ЗГ тэдний захиалгаар 2022 оны төсвөөс онцгой албан татварыг чөлөөлсөн болж таарч байна. Нэгэн үе Монголын эдийн засаг шууд болон шууд бусаар шатахуун импортлогч хэдхэн том ААН-ийн халаасанд багтаж байсан бол өнөөдөр асуудал тэднээс хальж, хуурамч шатахуун үйлдвэрлэгч гэмт бүлэглэлийн атганд шилжжээ.

Монголоор хийн хоолой дамжуулах хүсэлтэй ОХУ, Африкт мөн хийн хоолой тавих сонирхолоо илэрхийлэв
Монголоор хийн хоолой дамжуулах хүсэлтэй ОХУ, Африкт мөн хийн хоолой тавих сонирхолоо илэрхийлэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ