Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж, эмнэлэгт хүргэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 5 секунд

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр буюу Баасан гаргийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулжээ.

Абэгийн ойр дотны болон Либерал ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр буудуулж цус алдан, эмнэлэгт хүргэгдсэн гэж NHK мэдээлэв. Халдлага гарах мөчид тэнд байсан хүмүүс буун дуу сонссон байна.

Токиогийн амбан захирагч асан Йоичи Масузэ өөрийн твиттер хуудаснаа "Ноён Абэ зүрх, уушиг нь зогссон байдалтай байгаа" гэж мэдэгджээ.

Шинзо Абэг буудсан гэх гэмт этгээдийг барьж буй агшин

Шинзо Абэг буудсан гэх гэмт этгээдийг барьж буй агшин

Цагдаа нар орон нутгийн цагаар 11:30 цагийн орчимд Абэ руу халдсан этгээдийг баривчилжээ. Гар буу хэрэглэхийг хориглодог Япон улсад буутай холбоотой гэмт хэрэг ховор тохиолддог байна.

Бид энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Эх сурвалж: NHK

Хөвсгөлийн Улаан-Уул сумын нутагт 3.5 магнитудын газар хөдлөлт боллоо
Хөвсгөлийн Улаан-Уул сумын нутагт 3.5 магнитудын газар хөдлөлт боллоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ