Бусдаас их хэмжээний мөнгө, гадаад валют удаа дараагийн үйлдлээр залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад оргон зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан. Уг этгээдийг баривчилжээ
Эргэн сануулахад, 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр 41 настай Э хуурамч бичиг баримтаар банкаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан билээ. Тухайн этгээд уг залилангийн хэргийг 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоож мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв