Ичиножо А.Ичинноров сүмогийн дээд зиндаанд анх удаа түрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ичиножо А.Ичинноров сүмогийн дээд зиндаанд анх удаа түрүүллээ

Сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн буюу Нагоя башёд маегашира чансааны 2-оос барилдсан Ичиножо А.Ичинноров түрүүллээ. Өнгөрсөн нэгдүгээр сард комүсүби цолноосоо буугаад байсан тэрээр анх удаа дээд зиндаанд түрүүлсэн нь энэ юм.

Өдгөө 29 настай Монголд төрсөн Ичиножо сүүлийн өдөр Маегаширагийн 3-аас барилдсан Үраг давснаар 12-3 амжилттайгаар тэргүүллээ.

Түүний араас идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озеки Такакейшо нар 11-4 амжилттайгаар удааллаа.

Нацү башёгоос долоо дахь цомоо өргөөд байсан аварга Тэрүнофүжи сүүлийн өдөр Такакейшотой барилдсан бөгөөд давсан бол Ичиножотой нэмэлт барилдаан хийх байв.

Элчин сайд Л.Саянаа Киприйн Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив
Элчин сайд Л.Саянаа Киприйн Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив
 
Дорнод аймагт гарсан түймэрт 35000 га талбай шатжээ
Дорнод аймагт гарсан түймэрт 35000 га талбай шатжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.