Адууны өвчин гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Адууны өвчин гарчээ

Өмнөговь аймгийн Манлай сумын хоёр малчин өрхийн адуунаас халдварт “Ям” өвчин илэрсэн тухай тус аймгийн мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Ям дулаан улиралд цус сорогч ялаа, шумуулаар дамжиж тархадаг байна. Ихэвчлэн бэлчээрийн монгол адуунд голдуу архаг, далд хэлбэрээр илэрнэ. Цочмог хэлбэрийн үед биеийн халуун 41-42оС хүрч, мах, булчин чичрэх, уушиг нь гэмтснээс амьсгаадах, ханиалгах, номой байдалтай болж тэжээлдээ дургүй болох, судасны лугшилт удаашрах, сулрах, салст бүрхүүлүүд улайх зэрэг шинж илэрч, 10-аад хоноод үхдэг аж.

Уг халдварт өвчин нь битүү туурайтан амьтад (адуу, илжиг, луус, хулан, тахь), муурны төрлийн махчин амьтад (арслан, бар, муур, чоно, үнэг), хүн өвчлөх ба уушиг, хамрын салст бүрхүүл, арьсны зарим хэсэгт идээт яр, булдруу үүсэх шинжээр илэрдэг мал, амьтнаас хүнд халдварладаг ужиг халдварт өвчин юм. Иймд малчид иргэдийг халдварт бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна.

БНХАУ-ын Сангийн яамны шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл импортын нүүрсний татварыг тэглээд байна
БНХАУ-ын Сангийн яамны шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл импортын нүүрсний татварыг тэглээд байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ