Кыргызстан, Тажикистаны хил дээр орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд ганцаарчлан авирч байсан Цэгц клубын тэргүүн Х.Бумхишиг 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөн бууж чадахгүй гацсан.
Аврах ажиллагаа явуулахаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадоржийн хамтаар өчигдөр /2022.09.08/ Улаанбаатараас Кыргызстаныг зорьсон талаар өмнө нь мэдээлсэн.
Аврах баг Киргизийн Оше хотод өнөөдөр очсон бөгөөд бэлтгэл ажлаа хийн, ажиллагаанд оролцох хоёр хүн нэмж олжээ. Ленин оргилд гацаад буй уулчин дээр маргааш хүрч очихоор төлөвлөж байна гэж Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.
Мөн уулчдад туслах хандивын аяныг эхлүүлсэн байна.
Хаан банк: 5077279930 /С.Ганхүү/