18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад үргэлжилж байна. Тэмцээний "B" зэрэглэлд Монголын шигшээ баг анх удаа оролцож хагас шигшээд шалгараад байсан.
Өсвөрийн шигшээ баг өчигдөр шөвгийн дөрөвт Самоагийн шигшээ багтай тоглож 65-64 харьцаагаар хожлоо. Ингэснээр финалд Малайзын шигшээ багтай тоглохоор болов.
Малайзтай хэсгийн тоглолтод учраа таарахад манай баг 72-57 харьцаагаар илүүрхэн хожиж байсан. Финалын тоглолт өнөөдөр 16:00 цагаас болно.