МУГТ М.Уранцэцэг Холимог тулааны аваргын бүсийн төлөө Амбер Тэррельтэй өнөөдөр тулалдаж яллаа.
Тэрээр “Нэгдүгээр үе дээр дуусгая гэж бодсон ч хоёрдугаар үе рүү орлоо. Үүнээс цааш надад маш том амжилтууд байгаа. Бодсон зүйл их бий. Ялсандаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Peak Fighting” холбооны 52 кг жинд Америкийн тамирчин Амбер Тэррельтэй тулалдсан юм. Тэрээр цэвэр ялалт байгуулж, Amateur аваргын аваргын бүсээ авлаа. Энэ нь түүний "Холимог тулаан"-ы аваргын бүсний төлөөх анхны тулаан юм.