5800 метр өндөрт хөлөө хөлдөөн гацсан уулчныг эсэн мэнд буулгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

5800 метр өндөрт хөлөө хөлдөөн гацсан уулчныг эсэн мэнд буулгалаа

Памирын нуруунд ганцаарчилсан авиралт хийж байгаад хөл нь хөлдсөний улмаас 5800 метрийн өндөрт гацаад байсан уулчин Х.Бумхишигийг найм хоногийн дараа эсэн мэнд буулгалаа.

Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж зэрэг хүмүүс аварчээ. Уулын ойр хавийн бүх бааз буусан учир аврах нөхцөлгүй болоод байсныг Монгол Улсаас аврах баг Кыргызстан улсыг зорьсноор ийнхүү 4 хоног ажилласны эцэст эсэн мэнд буулгаж байна.

Одоо Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэх юм байна.

“Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье. Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа” Монголын Уулчдын үндэсний холбооноос онцоллоо.

Памирын нурууны ноён оргил 7134 м өндөрт оршдог бөгөөд уулчин Х.Бумхишиг оргилд хүрээд буух үедээ 5800 м-т гацаад байсан юм.

Эрээний хил нээгдэх эсэхийг өнөөдөр шийднэ
Эрээний хил нээгдэх эсэхийг өнөөдөр шийднэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ