Mercedes-Benz Group-ийн Удирдах зөвлөлийн дарга Ола Каллениус цахилгаан G-Class 2024 онд худалдаанд гарахыг мэдэгдлээ.
Тэрээр өнгөрсөн намар уг автомашины туршилтын загварыг жолоодож үзсэн бөгөөд цахилгаан автомашин болон цахилгаан G-Class-т ихэд найдлага тавьж буйгаа илэрхийлсэн юм.
Mercedes-Benz Group 2030 он гэхэд 100 хувь цахилгаан хөдөлгүүр ашигладаг болохоор зорьж байгаа бөгөөд 2019 онд цахилгаан G-Class-ийг бүтээж эхэлснээ мэдэгдсэн билээ. Харин өнгөрсөн жил EQG нэртэй цахилгаан G-Class-ийн загварыг танилцуулсан юм. Одоогоор уг загварын нэр, үнэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллүүд хараахан ил болоогүй байна.