ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд оршдог гурав дахь агаарын бааз халдлагад өртлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 21 секунд

ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд оршдог гурав дахь агаарын бааз халдлагад өртлөө

зураг

Даваа гарагт Украины албан ёсны хилээс хол оршдог ОХУ-ын хоёр агаарын бааз дроны цохилтод өртсөн билээ. Эдгээр нь Саратов мужийн Энгельс, Рязань мужийн Дягилево агаарын баазууд байв.

Эдгээрийн нэгд Оросын стратегийн цөмийн зэвсэгт хүчний бөмбөгдөгч онгоцнууд байрладаг. ОХУ-ын батлан хамгаалах яам эдгээрийг Украины талаас зохион байгуулсан террорист халдлага гэж нэрлэсэн юм. Харин Украины засгийн газар үүнийг зохион байгуулснаа шууд хүлээн зөвшөөрөөгүй байгаа.

Тэгвэл Мягмар гарагт Курск муж дахь бас нэг агаарын бааз цохилтод өртсөн байна.

Украины хилээс 80 км зайтай оршдог нисэх буудлын шатахууны байгууламж дроны цохилтын улмаас шатсан тухай орон нутгийн удирдлага мэдээлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тус улсын эрх баригчид чухал байгууламжуудын хамгаалалтыг чангатгах арга хэмжээг авахаар ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

Дайны сэдвээр бичдэг Оросын блоггерууд тус улсын агаарын довтолгооноос хамгаалах систем муу ажиллаж буйг шүүмжлэн бичицгээжээ.

Их Британийн батлан хамгаалах яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд “Дэлбэрэлтүүдийн шалтгаан тодорхой болоогүй байна. Гэхдээ Оросын тал эдгээрийг санаатай халдлага гэж үзэж байгаа бол Украины дайн эхэлснээс хойш тус улсын зэвсэгт хүчний хамгаалалтад стратегийн ноцтой алдаа гарсныг харуулж байна” гэсэн байна.

Даваа гарагийн халдлагын үеэр Оросын зэвсэгт хүчний гурван алба хаагч амь үрэгдэж, дөрвөн хүн шархдаж, хоёр онгоц сүйрсэн тухай мэдээлж байв.

Вашингтонд төвтэй ISW (Institude for the Study of War) хүрээлэнгийн мэдэгдэлд “Украины зэвсэгт хүчин арван хоёрдугаар сарын 5-нд Оросын хоёр стратегийн агаарын баазад цохилт өгсөн нь тодорхой бoллоо. Ингэж бага хэмжээний хохирол учруулснаараа тэд Оросын ар талд, стратегийн чухал байгууламжуудад халдах чадвартайгаа батлан харуулж байж болзошгүй юм” гэжээ.

Эх сурвалж: AFP, Business Insider

Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.3 хувиар өсжээ
Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.3 хувиар өсжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ