УИХ-ын дарга Г.Занданшатар ЕБС-ын сурагчдыг 12-1-р сард амраах санал гаргалаа.
Энэ тухай тэрээр чуулгына нэгдсэн хуралдааны үеэр "Нийслэл хот үүнийг судалж үзвэл ямар вэ, иргэдээс ирж байгаа санал байна. Энэ өвлийн эрчим хүчний ачаалал, оргил ачааллын үе, эрчим хүчний хангамж ямар шатанд байгаа билээ. Агаарын бохидол, түгжрэл зэргийг тооцоод дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг 12, 1-р сард амрааж, зун намрын сард шилжүүлэх талаар судалж үзвэл ямар вэ. Долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэж болж байна. Наймдугаар сарын 1-нээс хичээл эхэлж болж байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал зэргээ бодоод судалж үзвэл ямар байна" гэжээ.