Их Британийн Лондон хотноо "Тамгагүй төр" буюу "The Mongol Khan" жүжгээ тавих гэж буй Монголын уран бүтээлчид Лондоныг зорьжээ.
Уг жүжигт Гүргэл хатны дүрийг бүтээж буй жүжигчин О.Дөлгөөн "2359 хүний суудалтай Английн Колезиум театрын эхний 2 өдрийн тасалбар зарагдаад дуусжээ... Гудамжинд алхаад явахад Монгол хаан жүжгийн гол дүр байна тасалбарыг чинь авсан шүү гээд зургаа даруулах Англи хүнтэй ч таарлаа. Баг хамт олноороо маш их бахархаж байна. Хамгийн гол нь Монгол гэдэг нэрийг дэлхийн тайзнаа таниулан бахархах мэдрэмж хамгийн гоё бас хариуцлагатай давхар алдаа гаргахгүй юмсан гэдэг айдас дүүрэн байдаг юм байна.
Бидэнд амжилт хүсэж урмын сайхан үгээр ерөөж байгаа та нартаа ч мөн талархаж байна" гэжээ.