Дорнын их яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны бүтээл "Тамгагүй төр" жүжгийг шинэчилсэн найруулагаар Их Британийн Лондон хотноо "The Mongol Khan" нэртэйгээр тоглож байгаа билээ. "The Mongol Khan" жүжгийн албан ёсны нээлт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болжээ.
Нээлтийн үзвэрийг үзэж сонирхсон хөтлөгч Г.Анхбаяр "Будант альбионд, Шексперийн нутагт театрын урлагийн эх булаг, ундрага дээр монголчууд бултаараа ирж, бут авах түүхэн мөчийг бүтээж, хажууд англичууд уйлж инээж үзэхийг хараад огшиж байна аа та нараар, бахархаж байна" хэмээсэн бол Соёлын сайд Ч.Номин "Энэ бол Монголын түүхэнд, тэр дундаа соёл урлагийн түүхэнд томоор бичигдэх алхам" гэжээ.