Зургаадугаар сарын 1-нд ДАРААХ байршилд зам хаана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Зургаадугаар сарын 1-нд ДАРААХ байршилд зам хаана

Зургаадугаар сарын 1-нд ДАРААХ байршилд зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ лхагва гарагт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамж гаргажээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнд:

Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)

Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Н.Мөнхнасан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Зургаадугаар сарын 1-нд хэд хэдэн газар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүүхэд хамгааллын багуудыг ажиллуулна. Тухайлбал,

Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамжны автозамын хөдөлгөөнийг,

Засгийн газрын ордны баруун, зүүн талыг, Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг,

Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Түүнчлэн хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараана. Төөрсөн хүүхдүүдэд явуулын үйлчилгээ үзүүлж тусална.” гэлээ.

Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохгүй гэдгийг албаныхан онцоллоо.

Олимпын гүүрний явган хүний замын ажил эхэлнэ
Олимпын гүүрний явган хүний замын ажил эхэлнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ