Улсын заан Б.Серикийг 100 мянган төгрөгөөр торгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 42 секунд

Улсын заан Б.Серикийг 100 мянган төгрөгөөр торгожээ

"Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 07-ны өдөр /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон билээ.

Тус барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа түүний биед халдсан ёс зүйгүй үйлдэл гаргасан. Улмаар Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан байдаг.

Тэгвэл тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас байгууллагаас шалгаж, Улсын заан Б.Серикийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгосон байна.

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, 40 сая төгрөгийн хохирол учруулжээ
Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, 40 сая төгрөгийн хохирол учруулжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ