Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Л” нарын таван этгээд нь 2022 оны наймдугаар сараас 2023 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, хувь хүний цахим орчин дахь мэдээллийг өөрчилж, хохирогчдын цахим хаягт бүртгэлтэй найзуудаас зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мөнгө авч залилсан тухай мэдээллээ.
Гэмт этгээдүүд уг хэргийг байнгын давтамжтай үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон, нийт 98 удаагийн үйлдлээр 39,6 сая төгрөгийн хохирол учруулжээ.
Тус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Дорноговь аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.