Гитарчин Өөжгий үүсгэсэн сенсаацийнхаа тухай тайлбар хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Урлаг
Огноо
Унших
3 минут 22 секунд

Гитарчин Өөжгий үүсгэсэн сенсаацийнхаа тухай тайлбар хийв

Никитон хамтлагийн гитарчин Өөжгий өчигдөр твиттер хуудаснаа "Номин талст" хамтлагийн гишүүн Хаянхярваа, Дэлгэрмөрөн нарыг зохиосон дуунуудыг нь дуулахыг хориглосон тухайгаа дурдсан нь багагүй шуугиан дэгдээсэн.

Харин энэхүү асуудлын талаар тэрээр дараах тайлбарыг хийжээ:

Өчигдөр твийтэр дээр Хаянаад хандаад бичсэн 2 өгүүлбэр бөөн сэнсаац болоо юудаа.

Жаахан тайлбар хийхээс.

Манай Дэлгэрмөрөн ноднин жил надад: Агаа таны Дурлаж бичсэн шүлгээр Номин Талст ТЭРБУМ төгрөг ер нь хийсэн шүү гэж байна.

Тэгээд та нар надад хэдийг өгсөн бэ гэж би хариу асуухад: Нэг ч төгрөг өгөөгүйэ хэмээн цайлганаар үнэн ээ өчиж байж.

Тэгэхдээ Номин талст маань надад миний 3 концертон дээр дуулж өгсөөн хөөрхийс.

Би ер нь дуучдад дуу зохиож өгчөөд араас нь мөнгө төгрөг өг гэж гоншигнож огт үзээгүй.

Харин сүүлийн үед Номин Талст бид нарын ах дүүсийн сайхан харьцаан дундуур урлагийн чээнжүүд орж ирэв.

Өөрөөр хэлбэл миний болон бусад хүмүүсийн Номин талст хамтлагт зориулж зохиосон дуунуудыг Хаянаа Дээгий 2-р дуулуулж бизнес хийж эхлэсэн гэхүүдээ.

Тийм тохиолдолд ганцхан би ч биш бусад хөгжмийн зохиолч, ая зохиогч нар ч зүй ёсоор тэр тоглолтуудаас ашиг авах талаар бодож эхлэв.

Зүй ёсны хэрэглдээ уг нь.

Өнгөрсөн 12 сард “Гацуурхан” тоглолтын өмнө НТ-н голлох дуунуудыг зохиосон 5 хүн зохион байгуулж буй компанид хандан мэдэгдэл хүргүүлсэн боловч үл тоож, тэрийгээ Хаянаа Дээгий 2-тойгоо ярь гэсэн маягийн хариу өгсөн болно.

Уг нь энэ асуудал манай 2т ч, ашиг хийж байгаа компанид ч аль алинд хамаатай асуудал.

Тэгэхээр бидэнд сүүлийн энэ аргагүйдсэн арга хэмжээ авахаас өөр юм үлдсэнгүй.

Тэртээ тэргүй хуучирсан, хүн сонсохоо больсон энэ дуунуудаар мөнгө төгрөг олж овойж оцойгоод байх юм ирээдүйд алга.

Тэгэхдээ бас хэн нэгний амьжиргааны эх үүсвэр болоод яваасай ч гэсэн хүсэл бас алга.

Нэгэнт урлагийн чээнж нөхдүүд эрх эзэмшигч биднийг гөлөөг ч гэж харахгүй байгаа тул 2 дүүгээсээ хүлцэл өчиж би л лав хэдэн муусайн дуунуудаа татаж авч байна.

Тэгэхдээ манай НТ бол олон цомог гаргасан, энэ 2 маань ч өөрсдийн олон гоё хиит дуунуудтай.

Маний хэдэн хуучин дуугаар дутахгүйэ.

Миний хувьд энэ дуунуудыг дахиж хэн нэгнээр дуулуулахгүй нэг мөсөн авслаад шороонд булсан нь дээр санагдаж байна.

Бусад зохиолчид нь ч гэсэн өөр өөрсдийн нөхцлөө тавих байх.

Би бол харин хип хоп руу орлоо.

Мөнхийн рэп-тэй хамтарч ажиллана.

2-14нд Зайсан хилл-д уулзацгаая

Галд өртсөн хоёр иргэний биеийн байдал туйлын хүнд байна
Галд өртсөн хоёр иргэний биеийн байдал туйлын хүнд байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ