Дуучин Б.Бат-Энэрэл хүү саяхан өөрийн бие даасан сүүлийн тоглолтоо хийсэн. Түүний тоглолтын үеэр СТА цол тэмдэг хүртээсэн бөгөөд тэрээр энэхүү цолоо буцаах санал гаргажээ.
Энэ тухай тэрээр "Миний бие гурван удаагийн тайлан тоглолт хоёр цомог 100-аад хандив тусламжийн тоглолтод оролцсон. Анхны бие даасан тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан болон нийслэл, дүүргээс зохион байгуулж байдаг бүхий л тоглолтонд цаг зав, сэтгэл зүрхээ зориулж чадахаараа оролцож ирсэн.
Багштайгаа хамтарсан олон тоглолт хийж, олон аймаг, сум, Солонгос, Америк улсуудаар тоглолт хийсэн. Улсаа төлөөлж Хятад, Орос улсад зохион байгуулагдсан фестивалуудад уригдан оролцсон зэргийг минь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү" гэжээ.