Намын даргууд хамтарсан мэдээлэл хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Намын даргууд хамтарсан мэдээлэл хийлээ

Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо, Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа, Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга Т.Оюунаа, Ард түмний олонхийн засаглал намын дарга А.Батдорж нар хамтарсан мэдээлэл хийлээ.

Улс төрийн намууд ИЗНН-ын санаачлагаар хэд хэдэн уулзалтыг зохион байгуулж, үндсэн гурван асуудлыг хэлэлцжээ.

  1. Энэ удаагийн УИХ-ын сонгууль шударга бусаар явах тухай,
  2. Энэ удаагийн сонгуульд хууль зөрчсөн маш олон үйл ажиллагааг эрх баригчдын зүгээс явуулж байгаа тухай,
  3. Үндэсний эв нэгдэлд уриалж байгаа тухай мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

Монголын хүний төлөө нам Б.Мөнхтүшиг, "Энэ удаагийн сонгууль шударга бус болох нь тодорхой байна. Сонгуулийн зардлыг тогтоох нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчиж, хөрөнгө чинээгээр нь хүнийг ялгаварлахгүй байх тухай зарчмыг зөрчсөн. Дөрвөн аймгийн нутаг дэвсгэрт 2.8 тэрбум төгрөгийг зарцуулах дээд хэмжээг тогтоолоо гэж бодоход ямар ч мөнгөгүй хүн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүнтэй өрсөлдөнө гэсэн үг. Нэгэнт хүч түрэн баталсан сонгуулийн хууль тогтоомжинд өөрчлөлт хийх эрх УИХ-д суудалгүй намуудад боломжгүй зүйл учраас иргэдийг өөрсдөө шударга оролцоосой л гэж уриалж байна" гэв.

Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо, “УИХ-ын зардлын санд зарцуулах мөнгийг эрх барьж буй намууд л гаргаж чадна. Мөн нэг тойргийн 80 Орчим сумдыг 17-хон хоногийн дотор тойрно гэж байхгүй. Иймд улс төрийн намууд хамтарч Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан" гэжээ.

Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна
Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ