Соёлын сайд Ч.Номинг “хууль зөрчсөн“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 16 секунд

Соёлын сайд Ч.Номинг “хууль зөрчсөн“ гэв

Монголын үндэсний музейн ажилтнууд Соёлын сайд С.Номины хууль бус гэх үйлдлийн талаар өнөөдөр мэдээллээ.

Монголын үндэсний музейн Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга н.Зөнбилиг "Монголын үндэсний музей бол Музейн тухай хууль болон холбогдох дүрэм журам хуулийн дагуу орон нутаг, хувийн хэвшлийн музейг мэргэжил арга зүйгээр хангадаг эрдэм шинжилгээний төв байгууллага. 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд Соёлын сайд Ч.Номин Монголын үндэсний музейн Музей судлал, арга зүйн төвийн даргыг Д.Мөнхтогоог захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гаргасан.

Дараа нь энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр хуульд холбогдох дүрэм, тогтоолыг зөрчиж Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат гэх хүнийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр захирлын албыг түр орлогчоор томилсон. Энэ үйлдэл нь Төрийн албаны болон Нийтийн ашиг сонирхлыг зөрчлөөс хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа юм.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 3.1.1 дэх зүйл буюу чадавхын зарчим болох мерит зарчмыг зөрчсөн. Мөн хуулийн 26.4 зүйлийн албан хаагчийг шатлан дэвшүүлэх, 43.2 буюу аливаа төрийн захиргааны удирдлагад ажиллаж байгаад тодорхой шалтгаанаар албан тушаалаа өгөх зэрэг байдлаар албан тушаалаас буусан тохиолдолд түүнийг орлож байгаа эсвэл хамгийн ойр этгээдийг түр орлон гүйцэтгэгчээр томилно гэж заасан байгааг зөрчсөн.

Түүнчлэн 27.1.1 буюу ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түр орлогчийг түр орлон гүйцэтгэгчээр сольж байгаа нь холбогдох хууль, дүрмийг зөрчөөд байна.

Өөрөөр хэлбэл хууль зөрчиж музейн захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон асуудлаар Монголын үндэсний музейн хамт олон Соёлын сайд Ч.Номин болон олон нийтэд хандаж хэвлэлийн бага хурал хийж байна" гэв

54 суманд төмөр зуд, 196 суманд цагаан зуд, 66 суманд цагаанархуу зудтай байна
54 суманд төмөр зуд, 196 суманд цагаан зуд, 66 суманд цагаанархуу зудтай байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ