Central телевизийн захирал Г.Анхбаяр: Энэ форматыг авах гэж олон зуун сая төгрөг зарцуулсан
 
Ангилал
Урлаг
Огноо
Унших
2 минут 18 секунд

Central телевизийн захирал Г.Анхбаяр: Энэ форматыг авах гэж олон зуун сая төгрөг зарцуулсан

Шинэлэг бүхийн эрэлхийлж, шинэ содон контент үзэгчдэд хүргэж буй Central телевизийн бүтээл "Тэнгисийн эрэг дээрх 247" шоу үзэгчдийн хүртээл болоод буй билээ. Уг шоутай холбоотой олон шүүмжлэл цахим орчинд гараад байгаа бөгөөд хөтлөгч Санжаа уг шоутай ижил төстэй агуулга бүхий арга хэмжээ аяллын компаниараа дамжуулан зохион байгуулахаар болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн нь Central телевизийн захирал Г.Анхбаярын эгдүүцлийг хүргэжээ.

Энэ тухай тэрээр "Ингэж л болдоггүй юм шүү дээ. Би өөрөө 5-с хойш дугаараа үзээгүй байхад яаж бүгдийг нь үзсэн юм бол? Дээрээс нь энэ шоу дөнгөж эхэлж байна. Цаашдаа бүр их өрнөл гарна, бүр сонирхолтой зүйлс ар араасаа болно. Нэг зүйл сануулья аа Sanjsuren Khurleekhuu чамайг аялал жуулчлалын салбарт гоё шинэ салхи оруулж өөр байгаад баяртай байна аа. Гэхдээ оюуны өмч гэж нэг зүйл байдаг гэдгийг одооноос мэдэж санаж явахад илүүдэхгүй ээ.

Jimmy Fallon Jimmy Kimmel нарын late night show яг ингэж үзсэн өөрийхөө ойлгосноор С1 телевиз дээр хийсэн байсныг нь хальт харсан. Тэгээд л тэр форматыг утга учираар нь олонд бас хүргэж чадаагүйтэй адил бүх зүйлийг өөрийхөө ойлгосноор хаастл хийж амьдарч болдоггүй юм шүү!!!

Энэ форматыг авахын тулд олон зуун сая төгрөг төлж зөвөлгөө аваад, эрхийг нь гадаад дотоодгүй гүйж олоод, хэдэн арвуулаа цаг хугацаа хичээл зүтгэлээ гаргаж ажиллахдаа чамд маркетинг хийх гэж ажиллаагүй юм шүү. Ийм халтуурны ажлаа бидний нэрийг барихгүй, оюуны өмчид халдахгүй догь хийдэг байгаарай. Амжилт хүсье.Иийм зүйлүүдийг үнэхээр тэвчдэггүй шүү" хэмээн хариу барьжээ.

ЕБС-ийн сурагчид энэ сарын 29-нд хичээллээд амарна
ЕБС-ийн сурагчид энэ сарын 29-нд хичээллээд амарна
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!