Б.Лхагвасүрэн: КОВИД-19-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц өдөөгдөхөөс сэргийлж, бодлогын хүүг чангарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 18 секунд

Б.Лхагвасүрэн: КОВИД-19-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц өдөөгдөхөөс сэргийлж, бодлогын хүүг чангарууллаа

Мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр бодлогын хүүг 12% болгох шийдвэрээ танилцуулсан.

Уг шийдвэрээс хүлээгдэх үр дүнгийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бодлогын хүү бол инфляцад нөлөөлөх зорилготой. Одоогийн байдлаар инфляц нийлүүлэлтээс үүссэн шинжтэй байгаа. Энэ нөхцөлд бодлогын хүүгийн өөрчлөлт нь урт хугацаанд нөлөөлнө.

Бодлогын хүүг чангаруулж байгаа нь хоёр дахь шатны давлагаа буюу КОВИД-19-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц дахин өдөөгдөхөөс болгоомжилж байгаа хэрэг. Ирээдүйн хүлээлтээ зөв болгохын тулд бодлогын хүүгийн шийдвэрийг гаргалаа" гэлээ.

Мөн тэрбээр сүүлийн улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч экспортын биет хэмжээ төдийлөн сэргэж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлж, төлбөрийн тэнцэл оны эхний долоон сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсныг энэ үеэр мэдээлсэн юм.

Нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлж, валютын ханшид дарамт үүсгэж байгаа аж.

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нээлтэд оролцлоо
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нээлтэд оролцлоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ