ОХУ-д байлдааны сөнөөгч онгоц орон сууцан дээр унаж сүйрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

ОХУ-д байлдааны сөнөөгч онгоц орон сууцан дээр унаж сүйрчээ

ОХУ-д байлдааны сөнөөгч онгоц орон сууцан дээр унаж сүйрчээ

ОХУ-ын Өмнөд холбооны тойрогт багтах Краснодарын хязгаарын Ейск хотод Су-34 сөнөөгч бөмбөгдөгч онгоц орон сууцны хороололд унаж сүйрчээ.

Онгоц унасан газарт томоохон хэмжээний гал түймэр гарч, сумнууд нь тэсэрсэн байна. Олон нийтийн сүлжээнд тавьсан бичлэгүүдээс харахад дэлбэрэлтийн чимээ сонсогдож, олон давхар байрны дөрвөөс таван давхар нь галд автсан байна.

Хөөрөх үед хөдөлгүүрийн нэг нь шатсаны улмаас осол болсон бөгөөд унасан газраа онгоцны түлш шатаж, гал гарсан гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгджээ. Албаны мэдээллээр тус онгоц сургалтын нислэг хийж байсан бөгөөд өндрөө авах үедээ осолдсон байна. Онгоцны багийнхан өөрсдийгөө аварч чадсан ч ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 25 хүн шархаджээ.

Эх сурвалж: ВВС

Баянхонгор, Сэлэнгэ аймгийн хахууль авсан удирдлагуудын хэргийг прокурорт шилжүүлжээ
Баянхонгор, Сэлэнгэ аймгийн хахууль авсан удирдлагуудын хэргийг прокурорт шилжүүлжээ
 
“Ногоон автобус“-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 хүнийг гэрчээр дууджээ
“Ногоон автобус“-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 хүнийг гэрчээр дууджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.