“НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг аравдугаар сардаа багтаан өгнө“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

“НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг аравдугаар сардаа багтаан өгнө“

"2022 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

Гуравдугаар улирлын буюу 7, 8, 9 сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтын бүртгэл аравдугаар сарын 8-ны өдөр хаагдсан билээ.

Энэ оны хоёрдугаар улиралд 1.13 сая иргэнд 61.4 сая төгрөгийг буцаан олгожээ.

НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ 2% байгаа. Энэхүү хувийг нэмэхгүй гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

Харин татварын хувь хэмжээг нэмэхгүйгээр орлогоо нэмэх боломжийг НӨАТ болон сугалааны урамшуулал бүрдүүлж байгаа хэмээн Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хэлж байв.

НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
М.Санжаадорж: Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болно
М.Санжаадорж: Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болно
 
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.