“Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өдөр болдог.
Энэ өдрийг “Эрүүл ажлын байр-Бидний суурь эрх” уриан дор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, инженер техникийн ажилчдад сургалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын сүүлийн 3 жилийн судалгаанаас үзэхэд хүнс хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад ослын тоо анхаарал татахуйц нэмэгдсэн байна. Иймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын ажитнуудыг чадавхжуулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор сургалтуудыг шат дараатай зохион байгуулж байна.
Тус сургалтаар Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар НАОЭХ-ны гүйцэтгэх захирал Р.Ганхуяг, Үйлдвэрлэлийн осол, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх талаар Монгол улсын зөвлөх инженер, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор Ч.Туяа, Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх гурван талт хорооны үйл ажиллагаа, хууль эрх зүйн талаар СХД-ийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны нарийн бичиг Ш.Самал нар тус тус сургалт зохион байгууллаа.