Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн алдагдлыг бууруулах зорилгоор автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгоно гэдгийг онцолсон.
Ингэхдээ зорчигч нэг удаа төлсөн 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих боломжтой. Энэ нь Улаанбаатарт өдөрт 2,8 сая зорчих хөдөлгөөн хийгддэг гэх судалгааг үндэслэсэн байна.
Харин өдөрт дөрвөөс олон удаа автобусаар зорчсон тохиолдолд дахин 1000 төгрөг төлөх зарчмаар иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх аж.
Гэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүд үнэгүй зорчсон хэвээрээ байх бөгөөд оюутнуудын хувьд 2024 оныг дуустал автобусаар үргэлжлүүлэн үнэгүй зорчих юм. Харин үнэгүй зорчдог иргэд өдөрт дөрвөөс олон удаа зорчсон тохиолдолд мөн 1000 төгрөг төлж зорчихыг журамд тусгажээ.