Огт жолооч биш болон эрхээ хасуулсан үедээ машин жолоодсон 23,834 зөрчил гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Огт жолооч биш болон эрхээ хасуулсан үедээ машин жолоодсон 23,834 зөрчил гарчээ

2022 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 426 хүний амь нас хохирч, 2,150 хүн гэмтэж бэртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42,034 зөрчлийг илрүүлсэн байна. Үүнээс огт жолооч биш, эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 23,834 зөрчил гарчээ.

Иргэд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утас их оролддог. Энэ төрлийн зөрчилд замын цагдаагийн зохицуулагч нар хяналт тавьдаг бөгөөд 19,067 зөрчлийг илрүүлж, таслан зогсоосон байна. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой явахыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.

Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг жолоочид хориглодог.

Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа гар утас хэрэглэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.2-т зааснаар 22.-т зааснаар жолоочийг хорин нэгжтэй/20,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог байна.

“НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг аравдугаар сардаа багтаан өгнө“
“НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг аравдугаар сардаа багтаан өгнө“
 
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.