Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр /2024.01.10/-нд “Олон улсын чанартай боомт байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – “Эгийн голын усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – Орон нутгийн зарим нислэгийг “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх асуудлын талаар, – “Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний талаар зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.