“Говь“ компанийн шошгыг ашиглан хуурамч бүтээгдэхүүн худалдаалж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

“Говь“ компанийн шошгыг ашиглан хуурамч бүтээгдэхүүн худалдаалж байжээ

Говь” компани хэрэглэгчдэдээ хандан албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тус компанийн шошгыг ашиглан хуурамч бүтээгдэхүүн худалдах явдал гарч байгаа тул иргэдийг нэрийн барааны дэлгүүрүүдээр үйлчлүүлэхийг анхааруулсан байна.

Тус мэдэгдэлд, "“Говь” ХК-ийн барааны тэмдэг буюу худалдааны шошгыг ашиглан гадуур хуурамч бүтээгдэхүүн борлуулах, цахим орчинд хэрэглэгчдийг төөрөгдүүлж, залилахыг завдсан тохиолдлууд удаа дараа гарч байна. Манай компани нь зөвхөн өөрсдийн балбар дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж ажилладаг. Иймд хэрэглэгч та бүхэн “Говь”-ийн бүтээгдэхүүнийг хувь хүнээс цахим орчинд захиалах, худалдан авалт хийхгүй байхыг хүсье. Түүнчлэн аливаа хувь хүнээс авсан захиалга болон бүтээгдэхүүнд “Говь” компани хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Үнэгүй зорчдог иргэд өдөрт дөрвөөс олон удаа зорчсон тохиолдолд ТӨЛБӨР ТӨЛНӨ
Үнэгүй зорчдог иргэд өдөрт дөрвөөс олон удаа зорчсон тохиолдолд ТӨЛБӨР ТӨЛНӨ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ