Хот дундуур сүлжин явдаг байсан нийтийн тээврийн уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Энэ сарын 20-ны өдрөөс шинэ чиглэлийн дагуу зорчино гэдгийг Нийтийн тээврийн газраас мэдээлсэн.
Үндсэн уртын зургаан чиглэлд нийт 375 автобус үйлчлэх бол шинэ төлөвлөлтийн 40 чиглэлд 494 автобус богино эргэлтээр зорчино. Нийтийн тээврийн шинэ чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцох аж.
Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.
- М1 чиглэл нь Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь гурван минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.
- М2 чиглэл нь Зунжин худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч ирээд Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад ордон тойроод хойш явна.
- М3 чиглэл нь Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын уулзвар болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Мөн адил машины зогсоол байгаа хэсэг дээр автобусны буудал төлөвлөж байна.
- М4 чиглэл нь Шар хадыг хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явах чиглэл. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.
- M5 чиглэл нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар Хермес центр орж, буцаад явна.
- М6 чиглэл нь шинэ зуун айл буюу Дүнжингараваас зүүн тийшээ байгуулагдаж байгаа Шинэ зуун айл Монгол тэмүүлэл, 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь Баянмонголын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ3-ийн автобусны эцсийн буудал дээр очих юм.
ЗҮҮН САЛАА, БАРУУН САЛАА, БАЯНХОШУУ, 32-Р БАЙР
ТАВАН ШАР, АЛТАН ОВОО, НАРАНГИЙН ГОЛ, ОРБИТЫН ШИНЭ ЭЦЭС, ТАХИЛТЫН ЭЦЭС, АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР, ЭМЭЭЛТ
ОФИЦЕРУУДЫН ОРДОН, НАЛАЙХ, ХУЖИРБУЛАН, ЦАГААН ДАВААНЫ ЗАДГАЙ, ТЭРЭЛЖ, ГОРОДОК, УЛИАСТАЙ
САНСАРЫН ТОЙРОГ, ЦАГААН БАЙР, ШИНЭ ЗУУН АЙЛ, СЭЛБЭ АМРАЛТ, 32-Н ТОЙРОГ
ШАРГА МОРЬТ, ЗУНЖИН, 7-Н БУУДАЛ, СЭЛХ, БАГА БАЯН, САНЗАЙ
НАРНЫ ЗАМ, ВОКЗАЛ, БАРУУН 4 ЗАМ, ЗҮҮН 4 ЗАМ, ИХ ТОЙРУУ, МУИС, УЛААНХУАРАН
СХД 31-Р ХОРОО, ЗҮҮН НАРАН, 11-Р БАЙР, ДҮҮХЭЭ ДЭЛГҮҮР, 113-Р СУРГУУЛЬ, ХАЙРХАНЫ ЭЦЭС
ЦАМБАГАРАВ, 1-Р ХОРООЛОЛ, БАРУУН 4 ЗАМ, ХОС ӨРГӨӨ, ГАН ХИЙЦ, ЗАЙСАН, ТЭЦ-3
ШАРХАД, ХАНГАМЖ, БОТАНИК
ДЭНЖИЙН 1000, НОГООН НУУР, БАЯНБҮРД, 149-Р СУРГУУЛЬ
ЗУРАГТ, ХҮЧИТ ШОНХОР, ЭХ НЯЛХАС
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
120 МЯНГАТ, ЗАЙСАН, ХЕРМЕС, АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, НАРНЫ ГҮҮР, ХҮННҮ 2222, БАЯНМОНГОЛ ХОРООЛОЛ
НАРНЫ ГҮҮР, ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ, ИХ ТОЙРУУ, БИЧИЛ 6-Р ХОРООЛОЛ
ШИНЭ ЗУУН АЙЛ, БАЯНМОНГОЛ ХОРООЛОЛ
ЦАГААН ДАВААНЫ ЗАДГАЙ, 17-Р СУРГУУЛЬ, 64-Р ДЭЛГҮҮР, САНСАРЫН ТОЙРОГ, ХӨСҮТ, ТООСГОНЫ ҮЙЛДВЭР, НАРАНТУУЛ ЗАХ, СЭЛБЭ АМРАЛТ
ЖАРГАЛАНТ ТОСГОН, ХҮЙ 7 ХУДАГ, ЭМЭЭЛТ
БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВ, НАРНЫ ГҮҮР, ХҮНСНИЙ 4-Р ДЭЛГҮҮР, ТЭЦ-3
НИСЭХ, ЯАРМАГ, ӨЛЗИЙТ ХОРООЛОЛ, 3-Р ЭМНЭЛЭГ, ТУУЛ ТОСГОН, МОРИНГИЙН ДАВАА