Т.Мөнхзул шатрын ИХ МАСТЕР цолны болзол хангажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Т.Мөнхзул шатрын ИХ МАСТЕР цолны болзол хангажээ

Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй их мастер цолны болзол хангасан тухай Монголын Шатрын холбооноос мэдээллээ.

Тэрбээр уг цолны гурав дахь нормоо Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад биелүүлжээ.

Т.Мөнхзул нь 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.

Түүнчлэн тэрбээр 20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болж байна.

Ташрамд дурдахад, түүний аав, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх охиноо багаас нь шатрын спортод хөтөлсөн бөгөөд өнөөг хүртэл дасгалжуулагчаар нь ажилладаг аж.

Баянгол зочид буудлын автобусны буудлын хойд хэсгийн явган хүний замыг шинэчилж байна
Баянгол зочид буудлын автобусны буудлын хойд хэсгийн явган хүний замыг шинэчилж байна
 
Алга болсон хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ
Алга болсон хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.