Машиныхаа эд ангид хавчуулагдсан иргэнийг аварчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Машиныхаа эд ангид хавчуулагдсан иргэнийг аварчээ

Улаанбаатар хотын Налайх дүүргийн долдугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин авто замын нүхэн гарцны тулгуур багана мөргөжээ. Нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 22:47 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход Улаанбаатараас Сүхбаатар аймгийн чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Истана” загварын бага оврын ачааны автомашин нүхэн гарцны тулгуур мөргөж тухайн автомашины жолооч Э /46 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлж өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн орлогын татварыг 100 хувь ХӨНГӨЛНӨ
Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн орлогын татварыг 100 хувь ХӨНГӨЛНӨ
 
Соёлын сайд Ч.Номинг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэв
Соёлын сайд Ч.Номинг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.