Амиа алдсан иргэд БНХАУ-д сургалтад суухаар явж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Амиа алдсан иргэд БНХАУ-д сургалтад суухаар явж байжээ

Өчигдөр буюу 2024.01.21-ний өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу зорчиж явсан шинэ автобус автомашинтай мөргөлдсөний улмаас хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан.

Альфард маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 35 настай М, Н нар нь БНХАУ-д сургалтад суухаар явж байсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тухайн тээврийн хэрэгсэлд нийт дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд жолоочын эсрэг талаас автобус мөргөж, жолоочийн эсрэг талд сууж явсан хоёр иргэн ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.

Альфард маркын автобусанд зорчиж явсан иргэн болон жолооч, автобусны жолооч нарыг биеийн байдал хүндэвтэр, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Мөсөнд авиралтын тэмцээнээс Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ
Мөсөнд авиралтын тэмцээнээс Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ