ОХУ дуунаас хурдан пуужингаа Калининградад байрлуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 30 секунд

ОХУ дуунаас хурдан пуужингаа Калининградад байрлуулав

ОХУ-ын батлан хамгаалах яам хамгийн сүүлийн үеийн дуунаас хурдан зэвсгээ Калининград мужид байрлуулж байгаагаа мэдэгджээ.

Калининград бол Оросын үндсэн газар нутгаас хуурай газар, усаар таслагдсан Балтийн тэнгисийн эрэг дээрх жижиг муж юм.

Кинжал дуунаас хурдан пуужингаар зэвсэглэсэн гурван ширхэг МиГ-31 байлдааны нисэх онгоц өчигдөр Калининградын Чкаловскийн агаарын баазад газардсан байна.

Үүнийгээ ОХУ-ын батлан хамгаалах яам “стратегийн хориглолтын нэмэлт арга хэмжээ” гэж тайлбарлажээ.

Мөн шинэ зэвсэг нь долоо хоногийн 24 цагийн турш байлдааны бэлэн байдалд байх тухай мэдээлсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь НАТО-гийн зэвсэгт хүчинд дарамт шахалт үзүүлэх зорилготой бололтой. Калининград нь НАТО-гийн гишүүн Польш, Литва улсуудтай хил залгадаг.

Оросын тал Украинд зэвсэг нийлүүлж, зөрчлийг улам хурцатгаж буй хэмээн Өрнөдийн орнуудыг байнга шүүмжилж байгаа.

Тус улсын зэвсэгт хүчин Кинжал пуужингаар Украин дахь хэд хэдэн байд цохилт өгсөн тухай өмнө нь мэдээлж байв. Кинжал нь 2,000 км хүртэл тусгалтай, дууны агаарт тархах хурднаас 10 дахин өндөр хурдтай зэвсэг болохыг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Эх сурвалж: Associated Press

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн байршлыг тогтоох судалгааг 100,000 га орчим талбайд хийх шаардлагатай
Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн байршлыг тогтоох судалгааг 100,000 га орчим талбайд хийх шаардлагатай
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ