ТАНИЛЦ: БНСУ, Япон, Герман, АНУ болон Турк улсын хилээр нэвтрэх журам
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 31 секунд

ТАНИЛЦ: БНСУ, Япон, Герман, АНУ болон Турк улсын хилээр нэвтрэх журам

МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг болон бусад улсын хилээр нэвтрэх журмын талаарх мэдээллийг хүргэж байна.

БНСУ

  • БНСУ-д ирж байгаа зорчигчид PCR /48 цаг/ эсвэл RAT /24 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах,
  • БНСУ-д ирсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэн хариугаа Q-Code вэбсайтад оруулна.

Япон улс

  • Япон Улсад ирж байгаа зорчигчид PCR /72 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах,
  • 2022 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцины гэрчилгээ (Япон Улсын засгийн газрын зөвшөөрсөн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан байх)-тэй бүх зорчигчид PCR-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болно.
  • Хэрэв Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцинд хамрагдаагүй зорчигчдын тухайд 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг анхаарна уу.
  • Япон Улсын Засгийн газраас баталсан шинжилгээний тусгай маягтыг эндээс татаж авна уу.

ХБНГУ

  • PCR шинжилгээ болон вакцины гэрчилгээ шаардахгүй.

АНУ

  • АНУ-д ирж байгаа болон дамжин өнгөрч буй зорчигчид вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай. /Спутник вакцинаас бусад вакциныг хүлээн зөвшөөрнө/
  • Зорчигчид Attestation form бөглөнө.

Турк

  • КОВИД-19-ийн хязгаарлалт 2022 оны зургаадугаар сарын 1-нд цуцлагдсан.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургууль барих газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж байна
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургууль барих газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ