Твиттерийн хэрэглэгчид жиргээндээ засвар хийх боломжтой болно гэж тус компанийн удирдлагууд мэдээлжээ.
Одоогоор энэ тохиргоог Твиттерийн ажилтнууд туршиж байгаа бөгөөд удахгүй АНУ, Канад, Австрали болон Шинэ Зеланд дахь Twitter Blue хэмээх төлбөртэй платформын хэрэглэгчид засах боломжтой болох гэнэ.
Твиттерийг анх үүсгэн байгуулснаас хойш буюу 15 жилийн турш хэрэглэгчид жиргээгээ засдаг болох санал тавьсаар иржээ.
Одоогоор тус компанийн ажилтнууд жиргээгээ нийтэлснээс хойш эхний 30 минутын дотор л засах боломжтой хэлбэрийг туршиж байна. Мөн засвар орсон цагийг жижиг тэмдгээр илэрхийлэх бөгөөд уншигчид уг жиргээг зассан байна гэдгийг хараад шууд таних боломжтой болно гэж тус компанийн зүгээс мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС